Кино найруулагч Г.Бадамрагчаагийн хэргийг маргааш хэлэлцэнэ
2012 оны тавдугаар сард Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр кино найруулагч Г.Бадамрагчааг баривчилсан. Түүнийг хоёр жил шалгаж байгаа юм.
Мэдээллийн алба

2012 оны тавдугаар сард Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр кино найруулагч Г.Бадамрагчааг баривчилсан билээ. Гол үндэслэл нь “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн гэж Тагнуулын ерөнхий газраас сэжигтнээр тооцон шалгаж байна. Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дугаар зүйл заалтаар буруутган шүүж байгаа юм. Харин түүний хэргийг маргааш Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хянан хэлэлцэнэ.


















