Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй "Dune" киноны трэйлэр цацагдлаа
Дени Вильнёвын найруулсан "Dune" кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх байсан ч хойшилж 2021 оны 10 дугаар сарын 22-ноос гаргахаар болсон билээ.
Мэдээллийн алба

Фрэнк Хэрбертийн "Dune" зохиолоос сэдэвлэсэн найруулагч Дэвид Линчийн ижил нэрт кино 1984 онд үзэгчдэд хүрсэн. Уг бүтээлийн орчин цагийн хувилбар Дени Вильнёвын найруулсан "Dune" кино өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх байсан ч хойшилж 2021 оны 10 дугаар сарын 22-ноос гаргахаар болсон билээ.
"Dune" киноны гол дүрд "Call me by your name" киногоор олонд танигдсан залуу жүжигчин Тимоти Шаламе тогложээ. Түүнчлэн "Хүн аалз" кинонд Питер Паркерын дурлалт охины дүрийг бүтээсэн Zendaya болон Ребекка Фергюсон, Жейсон Момоа, Жош Бролин, Дэйв Баутиста, Оскар Исаак, Хавьер Бардем, Стеллан Скарсгард нарын алдартай жүжигчин "Dune" кинонд тоглосон юм.
Сонирхуулахад, “Warner Bros” кино компани сансар огторгуйд өрнөх адал явдал, дайн тулааныг өгүүлэх "Dune" киноныхоо албан ёсны бүрэн хэмжээний трэйлэрийг өчигдөр олон нийтэд цацлаа.


















