Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Киноны шүүмжийн уралдаан зарлалаа

Монголын кино урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох, киноны шүүмж судлалыг төлөвшүүлэх, шинэ залуу судлаач шүүмжлэгчийг дэмжих зорилгоор Кино шүүмжийн уралдаан зарлалаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киноны шүүмжийн уралдаан зарлалаа
Киноны шүүмжийн уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

Соёл урлагийн их сургуулиас Монголын кино урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох, киноны шүүмж судлалыг төлөвшүүлэх, шинэ залуу судлаач шүүмжлэгчийг дэмжих зорилгоор Кино шүүмжийн уралдаан зарлалаа.

Тус уралдааны оролцогчид 2010 оноос хойш бүтээсэн монгол кинонд шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд үндэслэсэн, эрдэм шинжилгээний хэл найруулгаар шүүмж бичих аж. Түүнчлэн оролцогчдын шүүмжийг ирэх тавдугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл хүлээн авч 500 мянгаас нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.

Хуваалцах