Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Киокушинкай каратегийн тэмцээн болж өндөрлөлөө

ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан киокушинкай каратегийн тэмцээн болж, 12 байгууллагын 80 гаруй тамирчин өрсөлдөж дүнгээ гаргалаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киокушинкай каратегийн тэмцээн болж өндөрлөлөө
Киокушинкай каратегийн тэмцээн болж өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан киокушинкай каратегийн тэмцээн болж, 12 байгууллагын 80 гаруй тамирчин өрсөлдөж дүнгээ гаргалаа. 70 кг-ийн жинд Тусгай ажиллагааны газрын Ирвэс клубын тамирчин Н.Отгонбаатар алтан медаль хүртэж, тус клубын тамирчин М.Энхбаяр мөнгөн медаль, Дархан-Уул аймгийн тамирчин Ж.Ариунбаяр хүрэл медаль хүртсэн юм.

80 кг-ийн жинд Тусгай ажиллагааны газрын Ирвэс клубын тамирчин Э.Соёлтбаатар алтан медаль, мөн клубын тамирчин Б.Цэрэнхүү мөнгөн медаль, Д.Батмарта хүрэл медаль, цомын эзэн болжээ.

-90 кг-ын жинд Тусгай ажиллагааны газрын Ирвэс клубын тамирчин Т.Ариунболд алтан медаль, мөн клубын тамирчин А.Даваадалай мөнгөн медаль, Ж.Алтангэрэл хүрэл медаль хүртсэн юм. Харин +90 кг-ийн жинд Ирвэс клубын тамирчин М.Баттүшиг алтан медаль цом, Ч.Баярхүү мөнгөн медаль цом, Ш.Арвинбаяр хүрэл медаль цом хүртжээ.

Шилдэг техниктэй тамирчнаар гардан тулааны холбооны тамирчин Ө.Гантөмөр, шилдэг шүүгчээр Хомбу Дожо, эр зоригтой тамирчнаар тус тус шалгарлаа.

Хуваалцах