Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кипрт 17 ямаа, 14 хонь хөх чичрэг өвчнөөс болж үхжээ

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас олон улсад гараад буй өвчлөлийн талаарх мэдээллийг ирүүлсэн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кипрт 17 ямаа, 14 хонь хөх чичрэг өвчнөөс болж үхжээ
Кипрт 17 ямаа, 14 хонь хөх чичрэг өвчнөөс болж үхжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас олон улсад гараад буй өвчлөлийн талаарх мэдээллийг ирүүлсэн байна. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр Кипр улсын Ларнака мужид 606 ямаа, 1358 хонь хөх чичрэг өвчнөөр өвчилж, 17 ямаа, 14 хонь үхсэн аж.

Мөн энэ сарын 23-ны өдөр Литва улсад нэг зэрлэг гахай "Африкийн гахайн халуурал" өвчнөөр үхсэн бол Бүгд найрамдах ардчилсан Конго улсад энэ оны нэгдүгээр сараас энэ сарын 24-нийг хүртэл шар чичрэг өвчний 2345 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 76 тохиолдол лабораториор батлагдаж, 16 хонь үхсэн байна.

Хуваалцах