Киргиз малгай ЮНЕСКО-гийн Өв соёлын жагсаалтад бүртгэгджээ
Киргиз улсын эрэгтэйчүүдийн өмсдөг үндэсний малгай НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн Өв соёлын жагсаалтад бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Киргиз улсын эрэгтэйчүүдийн өмсдөг үндэсний малгай НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн Өв соёлын жагсаалтад бүртгэгджээ.
Киргизийн үндэсний малгай нь өндөр, шовгор хэлбэртэй, цагаан өнгөтэй, хар имжээртэй байдаг юм. Ер нь энэ малгай Киргизийн мөнх цаст уулсыг бэлгэддэг байна.
Калпак гэж нэрлэгддэг энэ малгайн үндэсний өдрийг киргизчүүд мөн тэмдэглэдэг ажээ. Үүнээс гадна тус улсын парламент калпак малгайд хүндэтгэлгүй хандвал хуулийн хариуцлага оногдуулах талаар хэлэлцэж байгаа юм. 2017 онд энэхүү үндэсний малгайг нохойнд өмсгөсөн хэрэг гарч, олон нийтийн бухимдлыг төрүүлж байжээ.

Энэ жил НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО 20 орчим биет бус бүтээлийг Өв соёлын жагсаалтдаа шинээр оруулжээ. Тус байгууллагын мэдээлснээр хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх зайлшгүй шаардлагатай соёл, түүхийн үнэт бүтээлүүдийг энэхүү жагсаалтад оруулдаг юм.


















