Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Киргиз, Монголын сэтгүүл зүйн салбар туршлага солилцоно

“Глоб Интернэшнл Төв”-өөс санаачлан зохион байгуулах "Киргиз, Монголын сэтгүүл зүйн салбар хооронд туршлага солилцох нь” уулзалт энэ сарын 11-нд Нээлттэй Нийгэм Форумын хурлын зааланд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киргиз, Монголын сэтгүүл зүйн салбар туршлага солилцоно
Киргиз, Монголын сэтгүүл зүйн салбар туршлага солилцоно. Зураг: МҮОНРТ

“Глоб Интернэшнл Төв”-өөс санаачлан зохион байгуулах "Киргиз, Монголын сэтгүүл зүйн салбар хооронд туршлага солилцох нь” уулзалт энэ сарын 11-нд Нээлттэй Нийгэм Форумын хурлын зааланд болно.

Уулзалтыг нээж “Глоб Интернэшнл Төв”-ийн тэргүүн Х.Наранжаргал, Олон нийтийн “Сэтгүүлчид” байгууллагын захирал Марат Токоев нар үг хэлэх юм.

Уулзалтын явцад МТШХХГ-ын Сансар, радио холбооны хэлтсийн мэргэжилтэн Г.Болорчимэг “Тоон телевизийн өргөн нэвтрүүлэг Монголд”, Хэвлэл мэдээллийн хараат бус шинжээч Эрнис Мамырканов “Тоон технологийн хэвлэл мэдээллийн алъяанс”, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Монголын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, үйлдвэрчний эвлэлд тулгарч буй бэрхшээл”, Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой өргөдөл, гомдлыг барагдуулах хорооны дарга Шамарал Майчиев “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагын үүрэг”, Олон нийтийн “Сэтгүүлчид” байгууллагын захирал Марат Токоев “Киргизийн сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа” гэсэн сэдвүүдээр тус тус илтгэл тавин хэлэлцүүлэх юм байна.

Тус уулзалт, хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарын болон сонирхсон судлаач, шинжээч бүхэн оролцох боломжтой юм.

Түлхүүр үг:сэтгүүл зүй
Хуваалцах