Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Киргиз Улсад зорчиж буй игэдийн анхааралд

Бүгд Найрамдах Киргиз Улс нь Гадаад шилжилт хөдөлгөөний тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан тус улсад

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киргиз Улсад зорчиж буй игэдийн анхааралд
Киргиз Улсад зорчиж буй игэдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Киргиз Улс нь Гадаад шилжилт хөдөлгөөний тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан тус улсад ажлын таван хоногоос дээш хугацаагаар зорчих гадаадын иргэд 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн бүртгүүлэх шаардлагатай болсон байна.

Бүртгэлийг оршин суугаа газрынхаа иргэний бүртгэл, өмчийн албанд гадаад паспорт, гадаад паспортын хуулбар, төлбөр хийсэн баримтаа авч очин хийлгэх бөгөөд бүртгэл хийлгээгүй тохиолдолд 10 мянган сом буюу 145 орчим ам.долларын торгууль ногдуулах ажээ.

Хуваалцах