Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Киргиз улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Д.К.Оторбаев өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Киргиз улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилна
Киргиз улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Д.К.Оторбаев өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирнэ. Түүний манай улсад хийх айлчлал 2014 оны долоодугаар сарын 8-аас долоодугаар сарын 12-ыг дуустал үргэлжлэх бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд, Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой болон Үндэсний их баяр Наадмын үйл ажиллагаанд Ерөнхий сайдын зочноор оролцоно.

БНКирУ-ын Ерөнхий сайд Д.К.Оторбаев Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Увс аймгийн Хяргас нуурт зочилно.


ДЖООМАРТ КАИПОВИЧ ОТОРБАЕВЫН ТОВЧ НАМТАР

Төрсөн он сар өдөр: 1955.08.18
Төрсөн газар: Бишкек хот, Киргиз Улс
Гадаад хэл: Киргиз, орос, англи
Гэр бүл: Эхнэр, дөрвөн хүүхэдтэй
Боловсрол:

1978 ОХУ-ын Ленинградын Улсын Их сургуулийг физикч мэргэжлээр төгссөн.
1981 Москва хотын ОХУ-ын ШУА-ийн Физикийн Их сургуулийн аспирантурыг дүүргэв.

Ажилласан байдал:

1981 – 1985: Киргизийн ШУА-ийн Физикийн Их сургуульд эрдэм шинжилгээний мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, лабораторийн эрхлэгч
1985 – 1996: Киргизийн Улсын Их сургуульд ахлах багш, доцент, профессор /хавсаран гүйцэтгэж байсан/
1993 - 1996: Голландын Эйндховены технологийн Их сургуульд профессор
1996 – 2005: Киргиз-Оросын Славяны Их Сургуульд профессор, лабораторийн эрхлэгч
1996 – 2002: “Филипс Электроникс” корпорацийн Төв Азийн салбарын Гүйцэтгэх захирал, Дэд Ерөнхийлөгч
1997: Киргизийн ШУА-ийн “Жалын” эрдэм шинжилгээ-инженерын төвийн лабораторийн эрхлэгч
1997: Нидерландын Вант Улсын Киргиз дахь Өргөмжит консул

2000 – 2006: “Менин Олком” (Миний эх орон) намын дарга
2002 – 2005: Эдийн засгийн асуудлыг хариуцсан Шадар сайд
2006 - 2011: Европын сэргээн босголт хөгжлийн банкинд ахлах зөвлөх
2011 - 2012: Эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцсан Шадар сайд
2012-2014: Тэргүүн Шадар сайд
2014 оны 4 дүгээр сарын 3-наас Ерөнхий сайдын албыг хашиж байна.

Хуваалцах