Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Киргиз улсын Үндэсний радио, телевизийн төлөөлөгчид МҮОНРТ-ээс туршлага судлав

БНКУ-ын Ерөнхий захирал Жумагулов Султанбек тэргүүтэй Үндэсний радио, телевизийн корпорацийн удирдлагын бүрэлдэхүүн өчигдөр МҮОНРТ-д зочилж, тэднийг Ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан нар хүлээн авч уулзсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киргиз улсын Үндэсний радио, телевизийн төлөөлөгчид МҮОНРТ-ээс туршлага судлав
Киргиз улсын Үндэсний радио, телевизийн төлөөлөгчид МҮОНРТ-ээс туршлага судлав. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний радио, телевизийн корпорацийн төлөөлөгчид энэ сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийлээ. Уг айлчлалынхаа хүрээнд БНКУ-ын Ерөнхий захирал Жумагулов Султанбек тэргүүтэй Үндэсний радио, телевизийн корпорацийн удирдлагын бүрэлдэхүүн өчигдөр МҮОНРТ-д зочилж, тэднийг Ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа, МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан нар хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын үеэр талууд хамтын бүтээл бүтээх, харилцан контент солилцох, мөн МҮОНРТ-ээс туршлага судлах боломжуудын талаар санал бодлоо солилцсон. Айлчлалын хоёр дахь өдөр буюу өнөөдөр БНКУ-ын радио, телевизийн бүрэлдэхүүн МҮОНРТ-ийн студи продакшн, ММ агентлаг, “Өглөө” хөтөлбөр, MNB.mn сайтын үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн боловсон хүчний хэлтсийн ажилтан Зарима Рысбекова нь Хүний нөөцийн албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Хуваалцах