Киргизэд болсон үймээний үеэр мянга гаруй хүн бэртжээ
Киргизийн нийслэл хотол болсон үймээний үеэр мянга гаруй хүн бэртэж гэмтсэн тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн 4-ний өдөр болсон парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхийг
Мэдээллийн алба

Киргизийн нийслэл хотол болсон үймээний үеэр мянга гаруй хүн бэртэж гэмтсэн тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн 4-ний өдөр болсон парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэгчид болон цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөний уршгаар нийт 1002 хүн гэмтэж эмнэлэгт хандсанаас 204 хүнийг нь хэвтүүлэн эмчилж байгаагаа эрүүл мэндийн яамныхан мэдээлсэн юм.
Мөн мөргөлдөөний уршгаар нэг хүн амиа алдсаныг баталсан байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр парламентад суудалтай болж чадаагүй намууд Бишкек хотноо өнгөрсөн мягмар гарагийн оройноос жагсаал цуглаан хийж эхэлсэн юм.
Тэд парламент, засгийн газар, Ерөнхийлөгчийн засаг захиргааны ордон болон Ерөнхий прокурорын газар, хотын захиргааны байруудыг эзлэн авсан юм. Мөн хорих газруудаас ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев ерөнхий сайд асан СапарИсаков нарын улс төрчдийг хүртэл сулласан юм. Мөн тус улсын засгийн газрын хуралдаан болсон байна.
Одоогоор сайд нарын танхим хуралдаанаа хаана хийсэн нь тодорхойгүй байгаа ч төрийн бүх шатны байгууллагуудад хүлээсэн үүргээ хүндрэл бэрхшээлийг үл харгалзан гүйцэтгэхийг үүрэг болгосон тухай мэдээлэл ирж байна.


















