Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Киргизийн Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаевын айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киргизийн Ерөнхий сайдын айлчлал эхэллээ
Киргизийн Ерөнхий сайдын айлчлал эхэллээ. Зураг: МҮОНРТ

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаевын айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Айлчлалын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаевыг Чингисийн талбайд угтан мэндчилсэн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, ноён Джоомарт Кайпович Оторбаев хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурлаа.

Хуваалцах