Киргизстанд Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн болно
Тус тэмцээнд 32 орны 217 тамирчин /эрэгтэй 123, эмэгтэй 94/ оролцохоор мэдүүлэгээ өгчээ. Энэ удаагийн тэмцээн нь “Токио-2020” олимпын оноо олгох чухал шалгууртай бөгөөд улс бүрээс шилдгүүд нь оролцох юм.
Мэдээллийн алба

Киргизстан Улсын Бишкек хотноо энэ сарын 6-9-ны хооронд жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.
Тус тэмцээнд 32 орны 217 тамирчин /эрэгтэй 123, эмэгтэй 94/ оролцохоор мэдүүлэгээ өгчээ. Энэ удаагийн тэмцээн нь “Токио-2020” олимпын оноо олгох чухал шалгууртай бөгөөд улс бүрээс шилдгүүд нь оролцох юм.
Манай улсаас ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн дасгалжуулагчийн бүрэлдхүүнтэй баг оролцоно.
Эрэгтэй
ОУХМ Л.Өнөболд -60 кг
ОУХМ Г.Хэрлэн -66 кг
ОУХМ Ё.Басхүү -66 кг
ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
Саейд Моллаей -81 кг
Г.Алтанбагана -90 кг
ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
Эмэгтэй
ОУХМ Л.Сосорбарам -52 кг
ОУХМ Б.Хорлоодой -52 кг
МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
ОУХМ Л.Энхрийлэн -57 кг
ОУХМ Б.Ганхайч -63 кг
ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
ОУХМ Э.Гандиймаа +78 кг гэсэн бүрэлдхүүнтэй барилдана.
Хуваарь ёсоор 4 сарын 6нд
эрэгтэй -60кг, -66кг, эмэгтэй -48кг, -52кг, -57кг
4 сарын 7 нд
эрэгтэй -73кг, -81кг, эмэгтэй-63кг, -70кг
4 сарын 8 нд
эрэгтэй -90кг, -100кг, +100кг, эмэгтэй -78кг, +78кг
4 сарын 9 нд
Багийн холимог барилдаан болно.


















