Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Киргизстаны ерөнхийлөгчийн сонгуульд Сооронбай Жээнбеков ялалт байгууллаа

Өнгөрсөн ням гарагт Киргизэд Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр эрх баригч намаас нэр дэвшин өрсөлдсөн Сооронбай Жээнбеков ялалт байгуулсан байна. Тэрээр сонгогчдын 54 хувийнх нь саналыг авч чаджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киргизстаны ерөнхийлөгчийн сонгуульд  Сооронбай Жээнбеков  ялалт байгууллаа
Киргизстаны ерөнхийлөгчийн сонгуульд Сооронбай Жээнбеков ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн ням гарагт Киргизэд Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр эрх баригч намаас нэр дэвшин өрсөлдсөн Сооронбай Жээнбеков ялалт байгуулсан байна. Тэрээр сонгогчдын 54 хувийнх нь саналыг авч чаджээ. 33 хувийн саналаар сөрөг хүчнээс нэр дэвшсэн Омурбек Бабанов хоёрдугаарт орсон байна.

Сооронбай Жээнбеков Киргиз улс ард түмэн төр улсынхаа хувь заяаг шийддэгийг дэлхий нийтэд харууллаа хэмээн онцлон мэдэгдсэн байна. Мөн ардчилсан энэ сонгуулийг зохион байгуулах боломжийг ийм системийг цогцлоосон Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев олгосныг тэмдэглэн хэлсэн байна. Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 11 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Хуваалцах