Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Киров мужийн захирагч өлсгөлөн зарлажээ

Авлигын хэрэгт буруутгагдан саатуулагдаад байгаа ОХУ-ын Киров мужийн захирагч бөгөөд Кремлийг шүүмжлэгч гэгдэх Никита Белых өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар түүний өмгөөлөгч мэдээлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киров мужийн захирагч өлсгөлөн зарлажээ
Киров мужийн захирагч өлсгөлөн зарлажээ. Зураг: МҮОНРТ

Авлигын хэрэгт буруутгагдан саатуулагдаад байгаа ОХУ-ын Киров мужийн захирагч бөгөөд Кремлийг шүүмжлэгч гэгдэх Никита Белых өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар түүний өмгөөлөгч мэдээлжээ.

Түүний өмгөөлөгч Вадим Прохоров, "Түүнд төлөвлөөд буй ял, мөн хоёр дахь өмгөөлөгч Ольга Михайлова болон эхнэр, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байгааг эсэргүүцэж Лефортовскийн шоронд Белых өлсгөлөн зарласан... Белыхын биеийн байдал муу, маш тогтворгүй байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Кремлийг шүүмжилдэг гэдгээрээ танигдсан Белых өмнө нь либерал сөрөг хүчин буюу Барууны хүчнүүдийн холбоог улс төрч Борис Немцов агсны хамтаар удирдаж байсан билээ. Белых нь энэ оны зургаадугаар сарын 24-ний өдөр баривчлагдахдаа Москва хотын нэгэн зоогийн газарт байсан бөгөөд энэ үеэрээ хээл хахуульд 400 мянган евро авч байснаа хүлээн зөвшөөрсөн хэмээн ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос мэдэгдсэн юм.

Эх сурвалж: iaac.mn

Хуваалцах