Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кирси Клемонс “The Flash” кинонд тоглохоор боллоо

энэ сарын 18-нд “HBO Max” стриймингээр нээлтээ хийх "Zack Snyder’s Justice league” кинонд жүжигчин Кирси Клемонсын тоглосон Айрис Уэстийн дүр, хасагдсан хэсгүүд гарахаар болсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кирси Клемонс “The Flash” кинонд тоглохоор боллоо
Кирси Клемонс “The Flash” кинонд тоглохоор боллоо. Зураг: МҮОНРТ

“Warner Bros” кино компани DC-ийн супер баатар “The Flash” киноны нээлтийн өдрийг 2022 оны долоодугаар сарын 1-нд хийнэ хэмээн зарласан. Тэгвэл тус киноны Айрис Уэстийн дүрд буюу “Flash”-ийн дурлалт бүсгүйд жүжигчин Кирси Клемонс тоглохоор болжээ.

Кирси Клемонс анх 2017 онд нээлтээ хийсэн “Justice league” кинонд Айрис Уэстийн дүрийн зураг авалтуудад оролцсон ч гэсэн тэдгээр хэсгүүдийг кинонд оруулаагүй юм. Дараа нь түүнийг “The Flash” киноны жүжигчдийн багаас хассан.

Харин энэ сарын 18-нд “HBO Max” стриймингээр нээлтээ хийх "Zack Snyder’s Justice league” кинонд жүжигчин Кирси Клемонсын тоглосон Айрис Уэстийн дүр, хасагдсан хэсгүүд гарахаар болсон. Түүнчлэн Кирси энэ дүрээ “The Flash” кинонд бүтээхээр боллоо.

Хуваалцах