Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кишида батлан хамгаалахын 5 жилийн төсвийг 50 хувиар нэмэгдүүлнэ

Японы Ерөнхий сайд Кишида Фумио, Сангийн яам болон Батлан хамгаалахын сайд нар ирэх таван жилийн батлан хамгаалах салбарын төсвийн цар хүрээг тохиролцсон байна. Ерөнхий сайд Кишида ирэх 5 жилийн төсвийг өнгөрсөн таван жилийн төсвөөс 50 хувиар илүү тогтоохоор төлөвлөжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кишида батлан хамгаалахын 5 жилийн төсвийг 50 хувиар нэмэгдүүлнэ
Кишида батлан хамгаалахын 5 жилийн төсвийг 50 хувиар нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Кишида Фумио, Сангийн яам болон Батлан хамгаалахын сайд нар ирэх таван жилийн батлан хамгаалах салбарын төсвийн цар хүрээг тохиролцсон байна. Ерөнхий сайд Кишида ирэх 5 жилийн төсвийг өнгөрсөн таван жилийн төсвөөс 50 хувиар илүү тогтоохоор төлөвлөжээ.

Энэ хүрээнд, 2023 оны төсвөөс 2027 оны төсвийн хооронд батлан хамгаалахын зардалд 43 их наяд иен буюу 319 тэрбум америк долларыг зарцуулахаар тохиролцсоныгэн-эйч-кэй мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Кишида сайд нарт жил бүр батлан хамгаалах болон бусад холбогдох төсвийг 2027 оны төсөвт тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүргэхийг даалгажээ. Тус улсын Батлан хамгаалах яам эх орныхоо батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр 48 их наяд иен шаардсан төсөвтөө шаардсан байна. Харин Сангийн яам үүнийг 35 их наяд иенээс доош байлгах саналыг засгийн газартаа дэвшүүлжээ. Татварын орлого болон бусад зардлыг харгалзан төсвийн өсөлтийг санхүүжүүлэх арга замуудыг судалгааны ажлыг явуулна гэдгээ засгийн газрын албаныхан мэдэгдсэн байна. Албаныхан оны эцэс гэхэд эрх баригч намуудтай хамтран төлөвлөгөө гаргахыг эрмэлзэж байгаагаа мөн илэрхийлжээ.

Хуваалцах