Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кишида Фумио Гадаад хэргийн сайдын албыг давхар гүйцэтгэхээр боллоо

Японы Ерөнхий сайд Кишида Фумио тус улсын Гадаад хэргийн сайдын албыг давхар гүйцэтгэхээр боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кишида Фумио Гадаад хэргийн сайдын албыг давхар гүйцэтгэхээр боллоо
Кишида Фумио Гадаад хэргийн сайдын албыг давхар гүйцэтгэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Японы Ерөнхий сайд Кишида Фумио тус улсын Гадаад хэргийн сайдын албыг давхар гүйцэтгэхээр боллоо. Өнгөрсөн амралтын өдөр болсон Японы парламентын доод танхимын сонгуульд эрх баригч Либериал ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж 261 суудал авсны дараа Японы Ерөнхий сайд Кишида Фумио нэн даруй хэрэгжүүлэх ажлуудаа эхлүүлсэн юм.

Тэрбээр дараагийн Засгийн газраас өмнө тус улсын Гадаад хэргийн яамыг биечлэн удирдах болно гэж өчигдөр мэдэгдсэн юм. Мөн тус улсын парламент энэ сарын 10-нд ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд Кишида Фумио хоёр дахь Засгийн газраа байгуулна.

Бүрэлдэхүүнд нь өөрчлөлт, шинэчлэлт хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин Японы Гадаад хэргийн сайд асан Тошимицу Мотеги эрх баригч Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох асуудал яригдаж байгааг Кишида Фумио онцолсон юм.

Хуваалцах