Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кишида Фумио Япон улсын 100 дахь ерөнхий сайд боллоо

Өчигдөр Японы парламент ээлжит бусаар хуралдан, санал хураасны үндсэн дээр 100 дахь ерөнхий сайд Кишида Фумиог ерөнхий сайдаар баталлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кишида Фумио Япон улсын 100 дахь ерөнхий сайд боллоо
Кишида Фумио Япон улсын 100 дахь ерөнхий сайд боллоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Японы парламент ээлжит бусаар хуралдан, санал хураасны үндсэн дээр 100 дахь ерөнхий сайд Кишида Фумиог ерөнхий сайдаар баталлаа. Кишида Фумио Японы ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн эхний өдрөө АНУ-ын ерөнхийлөгч Жозеф байдентай утсаар ярьжээ.

Тэд энэ удаад Япон-Америкийн цэргийн эвслийг бэхжүүлэх, Энэтхэг-Номхон далайн бүсийн асуудал дээр голчлон ярилцсан байна. Мөн "Киодо" агентлагийн мэдээлснээр коронавирусний тархалт болон уур амьсгалын өөрчлөлттэй хийж байгаа АНУ-ын тэмцэл, цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зэрэг дэлхийн тулгамдсан асуудлуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэх бодолтой байгаагаа мэдэгджээ.

Хирошима хотын иргэн Кишид Фумио цөмийн зэвсэг хэрэглэхийг эсэргүүцдэг нэгэн бөгөөд төрөлх хотод нь цөмийн цацраг идэвхт бодис хэрхэн нөлөөлж байгааг харж өссөн. Тиймээс түүнийг Солонгосын хойг дахь хурцадмал байдалд анхаарлаа хандуулж, цөмийн зэвсэгтэй орнуудад илүү нухацтай бодлого баримтлан ажиллана гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Хуваалцах