Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кити шиг азгүй мөртлөө азтай, сайн ханиа олж авсан эмэгтэйчүүд олон байдаг

Үүнийг Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг харуулдаг билээ. Уг жүжиг УДЭТ-ийн тайзнаа энэ сарын 27-ноос ирэх гуравдугаар сарын 13-ныг дуустал тоглогдох нь ээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кити шиг азгүй мөртлөө азтай, сайн ханиа олж авсан эмэгтэйчүүд олон байдаг
Кити шиг азгүй мөртлөө азтай, сайн ханиа олж авсан эмэгтэйчүүд олон байдаг. Зураг: МҮОНРТ

Хайр сэтгэл гэдэг хүний амьдралд их том байр суурь эзэлдэг. Аль ч цаг үед Кити шиг азгүй мөртлөө азтай, сайн ханиа олж авсан эмэгтэйчүүд олон байдаг. Хэдийгээр өөрийнхөө маш их хайртай хүнтэйгээ учрах азгүй ч гэлээ, эргээд маш сайн хүнтэй учирсан эмэгтэйчүүд гэсэн үг. Нийгэмд олон байгаа хүмүүсийн төлөөлөл гэж хэлж болох байх.

Үүнийг Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг харуулдаг билээ. Уг жүжиг УДЭТ-ийн тайзнаа энэ сарын 27-ноос ирэх гуравдугаар сарын 13-ныг дуустал тоглогдох нь ээ.

Гол дүрд:

Анна Каренина – Н.Баярмаа /СТА/

Алексей Вронский - Т.Сэргэлэн

Алексей Каренин - Б.Жаргалсайхан /АЖ/

II дүрд:

Константин Левин - С.Болд-Эрдэнэ /УГЖ/

Анна /хувь заяа/ - Н.Сувд /Хөдөлмөрийн баатар, ТС, АЖ/

Долли Облонская - Г.Урнаа /УГЖ/

Кити Щербацкая - Д.Хулан

Степан Облонский - О.Гэрэлсүх /СТА/

Бетси Тверская - М.Тогтохжаргал /СТА/

Туслах дүрд:

Варя Вронская - Ц.Баясгалан /УГЖ/

Щербацкий Ван – П.Цэрэндагва /Хөдөлмөрийн баатар, АЖ/

Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/

Серёжа – Т.Маргад нар тоглосон юм.

Хуваалцах