Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Киви”-гийн Д.Уламбаярын хөрөг Мельбурн хотын гудамжинд гарчээ

Австралийн Мельбурны Урлагийн их сургуульд суралцдаг граффити уран бүтээлч Х.Хоснаран “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаярын хөрөг зургийг Мельбурн хотын гудамжинд зуржээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Киви”-гийн Д.Уламбаярын хөрөг Мельбурн хотын гудамжинд гарчээ
“Киви”-гийн Д.Уламбаярын хөрөг Мельбурн хотын гудамжинд гарчээ. Зураг: МҮОНРТ

Австралийн Мельбурны Урлагийн их сургуульд суралцдаг граффити уран бүтээлч Х.Хоснаран “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаярын хөрөг зургийг Мельбурн хотын гудамжинд зуржээ.

Тэрбээр тус хотын “Hosier lane” нэртэй гудамжинд Укаг Монгол хатны өмсгөлтэйгөөр дүрслэн зурсан байна.

Х.Хоснаран өмнө нь тэрхүү гудамжинд Чингисийн баатрууд болон эртний хатдын олон зургийг буулгасан аж.

Зураач бүсгүй Австралид контемпорари арт болон уран зураг, хэвлэлтийн урлаг чиглэлээр суралцдаг байна. Өмнө нь Австралын Сидней, Мельбурн зэрэг хотод тус бүр гурван удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ.

Хуваалцах