Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Киви ямар ашиг тустай вэ

Энэ жимс нь А, В, В1, В2, В3, В6, С, Е амин дэмээр баялаг төдийгүй магни, кали, каротин, байгалийн давс, натри, никотины хүчил, нүүрс-ус, уураг, микро элементүүдээр баялаг аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Киви ямар ашиг тустай вэ
Киви ямар ашиг тустай вэ. Зураг: МҮОНРТ

Кивиг байгалийн амин дэм гэж хэлж болно. Энэ жимс нь А, В, В1, В2, В3, В6, С, Е амин дэмээр баялаг төдийгүй магни, кали, каротин, байгалийн давс, натри, никотины хүчил, нүүрс-ус, уураг, микро элементүүдээр баялаг аж.

Зүрх, судасны өвчлөлийн үед кивиг хэрэглэнэ. Судасны хана бэхжүүлэх, цус алдах эрсдэлийг буруулах, цусны даралтыг тогтворжуулдаг байна. Уг жимсэнд агуулагдах кали нь хүний бие дэх ус-давсны тэнцвэрт байдлыг хадгалдаг ажээ.

Өдөрт нэг ширхэг киви идэхэд С амин дэмийн өдрийн хэрэглээг бүрэн хангана. Мөн дархлаа сайжруулах, үрэвсэлт өвчинтэй тэмцэх, эдгэрэлтийг хурдасгадаг ажээ.

Кивид агуулагдах пектиний бодис нь хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг байна. Хүний биед ашиг тустай микро биетүүдийг идэвхжүүлж, муу бодисыг гадагшлуулах, бодисын солилцоог сайжруулна. Мөн хоолны дэглэм барьж буй хүмүүст нэн тустай гэнэ. Бага калоритой хэдий ч амин дэм, эрдэс бодисоор баялаг, ус-давсны балансыг тэнцвэржүүлж илүүдэл жин хасахад нөлөөлдөг байна. Бөөрний чулуу хөөх, цус багадалт, судас нарийсах болон зүрх судасны өвчлөлийн үед кивиг өргөнөөр хэрэглэдэг ажээ.

Хуваалцах