Клариссе Агбеньену тав дахь удаагаа түрүүлэв
Тэрбээр -63 кг-ын жинд барилддаг бөгөөд өмнө нь 2014, 2017, 2018, 2019 онд түрүүлж байв. Харин 2013, 2015 онд мөнгөн медаль хүртэж байсан юм.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн ДАШТ Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж, Францын алдарт бөх Клариссе Агбеньену тав дахь удаагаа дэлхийн аварга боллоо.
Тэрбээр -63 кг-ын жинд барилддаг бөгөөд өмнө нь 2014, 2017, 2018, 2019 онд түрүүлж байв. Харин 2013, 2015 онд мөнгөн медаль хүртэж байсан юм.
Энэ жил түүний жинд медальт байрт шалгарсан бөхчүүд:
Алтан медаль – Клариссе Агбеньену (Франц)
Мөнгөн медаль – Андрей Лески (Словени)
Хүрэл медаль – Санне Вермир (Нидерланд)
Хүрэл медаль – Аня Обрадович (Серби)


















