Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Клинт Иствуд хоёр дахь эхнэрээсээ салжээ

Холливудын нэрт жүжигчин Клинт Иствуд өдгөө 83 наслаж байгаа нэгэн. Тэрээр 17 жил ханилсан хоёр дахь эхнэрээсээ албан ёсоор салсан байна.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Клинт Иствуд хоёр дахь эхнэрээсээ салжээ
Клинт Иствуд хоёр дахь эхнэрээсээ салжээ. Зураг: МҮОНРТ

Холливудын нэрт жүжигчин Клинт Иствуд өдгөө 83 наслаж байгаа нэгэн. Тэр саяхан17 жил ханилсан хоёр дахь эхнэрээсээ албан ёсоор салсан байна. Түүний хоёр дахь эхнэр Диана Руйс нь телевизийн мэдээний нэвтрүүлэгч нэгэн бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд Клинт Иствудээс тусдаа амьдарч байжээ. Клинт Иствуд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон нэгэн томоохон арга хэмжээнд оролцох гэж ирэхдээ хуримын бөгж зүүгээгүй байсныг үндэслэн тэр хоёрын харилцааг аль эртнээс дууссан хэмээн хэвлэлүүдээр мэдээлж байна.

Түлхүүр үг:оддын амьдрал
Хуваалцах