Клинт Иствүд шинэ хайраа олов
Өнгөрсөн долоон хоногт Клинт Иствүд 17 жил хамт амьдарсан телевизийн хөтлөгч Дина Руизаас салах болсон талаар шуугиж эхэлсэн.
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоон хоногт Клинт Иствүд 17 жил хамт амьдарсан телевизийн хөтлөгч Дина Руизаас салах болсон талаар шуугиж эхэлсэн. Тэдний салах болсон шалтгаан нь 83 настай жүжигчин эр шинэ хайраа олсонтой холбоотой аж. Хосууд салснаас ердөө хоёр хоногийн дараа Иствүдийг 42 настай жүжигчин Эрика Томлинсон Фишертэй хамт явж байжээ. Фишерийн хуучин нөхөр нь олон жилийн турш Дина Руизын дотны анд найз байсан гэнэ. Харин Клинт Иствүдтэй энэ эмэгтэй өнгөрсөн жилийн хоёрдугаар сард танилцсан гэнэ.


















