Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Клубүүдтэй zoom уулзалт өнөөдөр болно

Цахим уулзалтад МХБХ-ны өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцдог Үндэсний дээд лиг, нэгдүгээр лиг болон эмэгтэйчүүдийн лигийн нийт 31 багийн албаны хүн, тоглогчид эхний ээлжид оролцох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Клубүүдтэй zoom уулзалт өнөөдөр болно
Клубүүдтэй zoom уулзалт өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

МХБХ нь 2021 он гарснаар хөл бөмбөг болон футзалын шинэ улирлын бэлтгэл ажлыг эхлүүлж, клуб, тоглогчид болон холбооны уялдааг сайжруулах зорилготойгоор сургалт зөвлөгөөнийг цахим хэлбэрээр өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Цахим уулзалтад МХБХ-ны өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцдог Үндэсний дээд лиг, нэгдүгээр лиг болон эмэгтэйчүүдийн лигийн нийт 31 багийн албаны хүн, тоглогчид эхний ээлжид оролцох аж.

Zoom уулзалтын сэдэв:

  1. 2021 оны шинэ улирлын талаар

  2. Шилжилт хөдөлгөөтэй холбоотой асуудлаар.

  3. Шинэчлэгдсэн Тэмцээн Зохион Байгуулах Журмын талаар

  4. Шинэчлэгдсэн Тоглогчдын Шилжилт Хөдөлгөөний Журмын талаар

  5. Асуулт & хариулт.

Хуваалцах