Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Клубуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын клубуудын аварга шалгаруулах тэмцээн НОБГ-ын Баянхошууны сургалтын цогцолборт зохион байгуулагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Клубуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна
Клубуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын клубуудын аварга шалгаруулах тэмцээн НОБГ-ын Баянхошууны сургалтын цогцолборт зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангадас”, Баруун бүсийн “Мөнгөн дууулга” багийн нийт 5 багийн 50 орчим тамирчин оролцож байгаа юм.

Баг тамирчид довтолгооны шат, 4х100м, саадтай 100 м-ийн гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж маргааш буюу энэ сарын 02-нд аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах