Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кобэ стийл компани чанарын шаардлага хангахгүй сэлбэг нийлүүлжээ

Нисэх онгоц, галт тэрэг, автомашины сэлбэг нийлүүлдэг Кобэ Стийл компани хуурамч бүтээгдэхүүн нийлүүлсэн явдал өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кобэ стийл компани чанарын шаардлага хангахгүй сэлбэг нийлүүлжээ
Кобэ стийл компани чанарын шаардлага хангахгүй сэлбэг нийлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Нисэх онгоц, галт тэрэг, автомашины сэлбэг нийлүүлдэг Кобэ Стийл компани хуурамч бүтээгдэхүүн нийлүүлсэн явдал өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тэгвэл өчигдөр Японы томоохон галт тэрэгний 2 компани Кобэ Стийлийн шаардлага хангахгүй сэлбэгийг хэд хэдэн хурдан галт тэргэнд угсарсныг мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Кобэ Стийл компанийн албан хаагчид 2016 оны 9-р сараас энэ оны 8-р сарын хооронд худалдаалагдсан зэс болон хөнгөн цагаан сэлбэгийн хүчин чадал, эдэлгээний чанарын мэдээллийг худал мэдүүлсэн нь ил болсон. Үүнтэй холбоотойгоор Токио, Осака хотыг холбодог Төв Японы төмөр зам компани Кобэ Стийл компанийд үйлдвэрлэсэн галт тэрэгний дугуй болон чингэлгийг холбодог хөнгөн цагаан хэсгүүд стандарт шаардлага хангахгүй байгааг мэдэгдсэн байна. Тус компани нийт 310 хэсэгт чанарын шалгалт хийж үзэхэд, Кобэ Стийлийн сэлбэг чанарын шаардлага хангахгүй байгааг олж тогтоожээ. Түүнчлэн Баруун Японы төмөр зам компани 7 хурдан галт тэргэнд Кобэ Стийл компани шаардлага хангахгүй сэлбэг нийлүүлснийг тогтоосон

Хуваалцах