Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кофены хаягдлыг дахин ашигладаг компани нээгджээ

Өдөр бүр хэдэн зуун тонн кофены шаар сул хаягддаг. Ийм хаягдлыг дахин ашиглах аж ахуйн нэгж Их Британид үүд ажиллаж эхэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кофены хаягдлыг дахин ашигладаг компани нээгджээ
Кофены хаягдлыг дахин ашигладаг компани нээгджээ. Зураг: МҮОНРТ

Өдөр бүр хэдэн зуун тонн кофены шаар сул хаягддаг. Ийм хаягдлыг дахин ашиглах аж ахуйн нэгж Их Британид ажиллаж эхэлжээ. Английн “Брайтон” хотын оршин суугч “Экспрессо Машроом” компанийн эзэн Жон Күүмбс долоо хоногт хоёр удаад хотын 10 гаруй кофены газраар хэсч, шаарыг нь цуглуулдаг аж. Нэг долоо хоногт 200 кг хаягдал шаар буюу сарын хугацаанд нэг тонн хүрчих хэмжээний шаар цуглуулдаг гэж тус компанийнхан хэлжээ. Тэд ийнхүү цуглуулсан кофены шаараа “Бургесс” толгодын орчимд орших хөдөө аж ахуйн тариалангийн газарт авчирч, мөөг ургуулах бордоо болгон ашигладаг байна. Зургаан кг орчим кофены шаар 100 эспрессо кофетэй тэнцэх буюу мөөгний үндсийг тэжээх бордоо болдог. Кофены шаар бүхий уутан дээр хадгалж эхэлсэн он сар өдрөө бичиж, нэг сар харанхуй хуурай газарт хадгалсныхаа дараа бордоо болгодог байна.

Хуваалцах