Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Кофены хэт хэрэглээ таатай зүйл биш

Монгол Улсын хүн амын 50-иас дээшгүй хувь нь кофег өдөр тутмын байнгын хэрэглээгээ болгожээ. Тэгвэл кофены зохистой хэрэглээ гэж юу вэ. Кофег их ууснаар хүний биед янз бүрийн нөлөө үзүүлдэг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кофены хэт хэрэглээ таатай зүйл биш
Кофены хэт хэрэглээ таатай зүйл биш. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хүн амын 50-иас дээшгүй хувь нь кофег өдөр тутмын байнгын хэрэглээгээ болгожээ. Тэгвэл кофены зохистой хэрэглээ гэж юу вэ. Кофег их ууснаар хүний биед янз бүрийн нөлөө үзүүлдэг. Энэхүү нөлөөлөл нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж өөр, өөр байдаг байна.

Жишээлбэл, та кофе хэтрүүлэн уугаад тайван бус түгшүүртэй болж, толгой эргэх, нойргүйдэх, чичрэх, зүрх хурдан цохилох зэрэг шинж тэмдэг илэрч байвал та кофенд хэт мэдрэмтгий болохыг харуулж байгаа хэрэг юм. Ийм төрлийн хүмүүс кофены хэрэглээгээ багасгах эсвэл бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндийн тал дээр учирч болох олон эрсдлээс таныг хамгаална.

Эдгээрээс үзэхэд кофе нь сайн, муу ямар ч үр дагаварт хүргэж болох юм. Гагцхүү кофег хэр хэмжээгээр хэрэглэхээс шалтгаалдаг байна. Тиймээс кофег тохируулан хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Энэ талаар ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн эрдэмтэн М.Пүрэвжавын яриаг хүргэж байна.

Хуваалцах