Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кофены өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна

Сүүлийн 30 жилийн хугацаанд кофены эрэлт эрс нэмэгдэж, үйлдвэрлэл 60 хувиар өсчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кофены өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна
Кофены өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн 30 жилийн хугацаанд кофены эрэлт эрс нэмэгдэж, үйлдвэрлэл 60 хувиар өсчээ. Кофены үйлдвэрлэлд их хэмжээний ус, эрчим хүч зарцуулдаг. Ердөө 125 мл кофе үйлдвэрлэхэд 140 литр ус шаардлагатай. Мөн кофег хатаах, шарах, тээвэрлэх, исгэх зэрэг дамжлага бүр нь их хэмжээний эрчим хүч зарцуулдаг байна.

Дэлхийн хамгийн том кофе үйлдвэрлэгч орон бол Бразил. Бразилын Амазоны ширэнгэн ойн хомсдол сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрсэн байна. Тодруулбал, 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарын хооронд 13,235 км2 буюу 2,429 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой устжээ.

Хуваалцах