“Койка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
“Койка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ү Дун-Уаныг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Д.Батжаргал “Койка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ү Дун-Уаныг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Энэ үеэрээ үүрэгт ажлаа гурван жилийн хугацаанд амжилттай гүйцэтгэсэнд сэтгэл ханамжтай байгаагаа ШШҮХ-ийн захирал, бригадын генерал Д.Батжаргал хэллээ.
Мөн энэ хугацаанд “Койка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын 7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурсан чухал түүхэн үйл явдал болсон. “Койка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ү Дун-Уан Монгол Улсад өчигдөр ирээд л маргааш буцах гэж байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байна.
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төслийн хувьд иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар сайжирч, иргэд төрд итгэх итгэл нэмэгдэх чухал ач холбогдолтой төсөл гэж харж байгаа гэлээ.
Мөн шинээр томилогдож байгаа орлогч дарга Сун Бу-Ёныг дэмжин ажиллахыг хүслээ.


















