“Кожеговь” компани ураны хайгуулаа зогсоожээ
Сүхбаатар аймгийн 6 сумын нутагт 11 хэсэгт ураны хайгуул хийх зөвшөөрөл авсан “Кожеговь” ХХК 2016 оны хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан талаараа албан ёсоор мэдэгджээ.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн 6 сумын нутагт 11 хэсэгт ураны хайгуул хийх зөвшөөрөл авсан “Кожеговь” ХХК 2016 оны хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан талаараа албан ёсоор мэдэгджээ.
Тус компани "Ухаа-Овоо" талбайд эхлүүлэн өрөмдсөн нэг цооногийн ажлаа энэ сарын 9-ний өдөр дуусгасан бөгөөд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн нөхөн сэргээлтийг цаг алдалгүй хийж, хүлээлгэн өгөх тухайгаа аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичигтээ дурдсан байна.
Түүнчлэн хайгуулын хээрийн ангийг буулган, нүүдлийн ажлыг зохион байгуулсан бөгөөд өөрсдийн судалгаа болон иргэдийн хүсэлтэд тулгуурлан эхлүүлсэн малчны худгийн засварын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх ажээ.


















