Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кока-Кола компани хлорын агууламж өндөртэй ундаануудаа Европын гурван орноос эгүүлэн татжээ

Кока-Кола компани хэрэглэгчдэд учруулах эрсдэл бага боловч бамбайн булчирхайг гэмтээх нөлөөтэй хлорын агууламж өндөртэй ундаануудаа Европын 3 орны зах зээлээс эргүүлэн татжээ. Хүнс үйлдвэрлэл болон ус цэвэршүүлэлтэд өргөнөөр х

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кока-Кола компани хлорын агууламж өндөртэй ундаануудаа Европын гурван орноос эгүүлэн татжээ
Кока-Кола компани хлорын агууламж өндөртэй ундаануудаа Европын гурван орноос эгүүлэн татжээ. Зураг: МҮОНРТ

Кока-Кола компани хэрэглэгчдэд учруулах эрсдэл бага боловч бамбайн булчирхайг гэмтээх нөлөөтэй хлорын агууламж өндөртэй ундаануудаа Европын 3 орны зах зээлээс эргүүлэн татжээ. Хүнс үйлдвэрлэл болон ус цэвэршүүлэлтэд өргөнөөр хэрэглэгддэг энэ бодисын агууламж ердийнхөөс өндөр түвшинд байснаас Бельги, Люксембург, Нидерланд зэрэг улс дахь Coke, Fanta, Sprite, Tropico, Minute Maid брэндийн ундаанууд энэ татан авалтад хамрагджээ.

Хоол хүнс, ундны усанд хлорын агууламж өндөр байснаар бамбай булчирхайн иодын хэрэглээнд нөлөөлж, бамбай булчирхайн дааврын түвшинд өөрчлөлт оруулах замаар эрүүл мэндэд эрсдэл учруулдаг байна. Ялангуяа бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүс, нярай болон хүүхдүүдэд онцгой аюултай боловч нэг удаагийн нөлөө багатай болохыг Германы Холбооны Эрсдэлийн Үнэлгээний Хүрээлэн мэдээлжээ. Компанийн төлөөлөгч нийлүүлэлт хийгдсэн Европын орнуудын эрх баригчидтай холбоотой байгаа гэж мэдэгдсэн боловч одоогоор өөр улсаас татан авалт эхлүүлээгүй байна.

Мөн тус компани бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тэргүүн зэрэгт авч үздэг болохыг төлөөлөгч нь мэдэгджээ. Өнгөрсөн онд Австри улс дахь Coca-Cola компани төмрийн хэсгүүд орсон байж болзошгүй үндэслэлээр олон сая хуванцар савлагаагаа эгүүлэн татаж байсан юм.

Хуваалцах