Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Kоллежийн оюутан халдлага үйлджээ

Финландад нэгэн мэргэжлийн сургуульд халдлага гарч нэг хүн нас барж, 10-аад хүн бэртэж, гэмтжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Kоллежийн оюутан халдлага үйлджээ
Kоллежийн оюутан халдлага үйлджээ. Зураг: МҮОНРТ

Финландад нэгэн мэргэжлийн сургуульд халдлага гарч нэг хүн нас барж, 10-аад хүн бэртэж, гэмтжээ. Финландын Куопио гэдэг хотын худалдааны төвд байрладаг нэгэн мэргэжлийн сургуульд халдлага гарсны дараа бэртгэж гэмтсэн хүмүүсийн нэг нь халдлага үйлдсэн сэжигтэн гэж үзээд цагдаа нар баривчилсан байна. Бусад хохирогчид эмнэлэгт хүргэгджээ. Тэдний хоёрынх нь биеийн байдал ноцтой хүнд байгаа юм байна.

Зарим гэрчийн хэлж байгаагаар халдлага үйлдсэн этгээд хутга барин хүмүүс рүү дайрсан байна. Гэвч цагдаа нар үүнд хариу өгч, тайлбар хийгээгүй байгаа юм. Цагдаа нар сэжигтнийг ямар зорилгоор ийм хэрэг үйлдсэн болохыг тогтоогоогүй ч, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 1994 онд төрсөн, мөн коллежийн оюутан байсныг илрүүлсэн байна.

Хойд Савонагийн мэргэжлийн коллежийн шинэ барилгын ажил үргэлжилж байх хугацаанд Куопио хотын "Херман" худалдааны төвд тус сургууль байрлаж байжээ.

Хуваалцах