Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Колумб "Фарк" бүлэглэлд гал зогсоох санал тавилаа

Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос зүүний үзэлт босогчдын “ФАРК” бүлэглэлд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр талын хооронд гал зогсоох санал тавилаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Колумб "Фарк" бүлэглэлд гал зогсоох санал тавилаа
Колумб "Фарк" бүлэглэлд гал зогсоох санал тавилаа. Зураг: МҮОНРТ

Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос зүүний үзэлт босогчдын “ФАРК” бүлэглэлд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр талын хооронд гал зогсоох санал тавилаа.

Энэ санал нь дэмжигдсэн нөхцөлд сүүлийн гурван жилийн турш хоёр талын хооронд үргэлжилж байгаа яриа хэлэлцээнд шийдвэрлэх ахиц дэвшил болох учиртай юм байна. "ФАРК"-ийн босогчид энэ оны долоодугаар сараас хойш дангаараа гал зогсоогоод байгаа. 50 гаруй жилийн турш үргэлжилж байгаа хямралыг эцэслэх хэлэлцээрт хоёр тал ирэх оны эхэн гэхэд гарын үсэг зурахыг эрмэлзэж байна. Энэ хугацаанд 200 мянга гаруй хүн зэвсэгт мөргөлдөөнд амиа алджээ.

Хуваалцах