Колумб Улсад авлигын хэрэгт 156 албан тушаалтан холбогджээ
Колумб Улсын Ерөнхий прокурор Нестор Мартинез өнгөрсөн оны 7 дугаар сард ажлаа хүлээж авснаасаа хойш сенатор, засаг дарга, ерөнхийлөгчийн зөвлөх, амбан захирагч нарын 156 албан тушаалтны эсрэг эрүүгийн хэрэг нээжээ.
Мэдээллийн алба

Түүнчлэн 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байсан, олон удаа Конгрессэд сонгогдсон гишүүд болох Муса Бэсэйл, Бернандо Видал нарыг баривчлан хорьжээ. Гэрээ байгуулах зорилгоор Колумбын төрийн алба хаагч нарт олон сая доллар өгсөн гэх Бразилийн “Odebrecht” компанитай холбоотой авлигын хэрэгт тус улсын төрийн олон алба хаагч холбогдоод байна.