Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Колумб улсын ерөнхийлөгчийн сонгуульд Иван Дуке ялалт байгуулжээ

Өнгөрсөн Ням гаригт Колумб улсын ард иргэд, шинэ удирдагчаа сонголоо. Энэ удаагийн сонгуульд Колумбийн “Ардчилсан төв” барууны үзэлт намаас нэр дэвшигч Иван Дуке ерөнхийлөгчийн хоёрдугаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Колумб улсын ерөнхийлөгчийн сонгуульд Иван Дуке ялалт байгуулжээ
Колумб улсын ерөнхийлөгчийн сонгуульд Иван Дуке ялалт байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Ням гаригт Колумб улсын ард иргэд, шинэ удирдагчаа сонголоо. Энэ удаагийн сонгуульд Колумбийн “Ардчилсан төв” барууны үзэлт намаас нэр дэвшигч Иван Дуке ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуульд ялалт байгуулжээ. Эхний шатанд ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хэн нь ч, 50-иас дээш хувийн санал авч чадаагүй учраас, ийнхүү 2 дахь шатны сонгуулийн санал хураалтыг зохион байгуулсан байна.

Иван Дуке 2 дахь шатны сонгуульд нийт сонгогчдын 53,97 хувь буюу 10,3 сая сонгогчийн санал авч ялалт байгуулсан бол түүнтэй өрсөлдсөн Колумбийн нийслэл Богота хотын дарга асан зүүний үзэлт эвслээс нэр дэвшигч ГуставоПетро 41,81 хувийн санал авсан байна.

Одоогийн ерөнхийлөгч ХуанМануэльСантосын 2 дахь бүрэн эрхийн хугацаа ирэх 8-р сард дуусна. Харин Иван Дуке 8-р сарын 7-нд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр, түүний бүрэн эрхийн хугацаа ирэх 2022 оны 8-р сар хүртэл үргэлжилнэ. Колумбын үндсэн хуульд заасны дагуу ерөнхийлөгч 2 удаа сонгогдох эрхтэй байдаг. Тийм учраас ХуанМануэльСантос энэ удаагийн сонгуульд дэвшээгүй юм. Колумб улсад 2010 онд ХуанМануэльСантос ерөнхийлөгчөөр анх сонгогдсон цагаасаа хойш нэлээд олон өөрчлөлтийг хийж, ард иргэдийн талархлыг хүлээгээд байсан юм.

Хуваалцах