Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Колумбын ерөнхийлөгч "Фарк"-тай хэлэлцээ хийх бүрэлдэхүүнийг томиллоо

Колумбын ерөнхийлөгч энхийн гэрээ хэлэлцээрийг авч үлдэхийн тулд "Фарк" бүлэглэлийнхэнтэй дахин яриа хэлэлцээр хийх Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилоод байна. Улс төрийн эрх бүхий албан тушаалтнуудаас бүрдсэн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Колумбын ерөнхийлөгч "Фарк"-тай хэлэлцээ хийх бүрэлдэхүүнийг томиллоо
Колумбын ерөнхийлөгч "Фарк"-тай хэлэлцээ хийх бүрэлдэхүүнийг томиллоо. Зураг: МҮОНРТ

Колумбын ерөнхийлөгч энхийн гэрээ хэлэлцээрийг авч үлдэхийн тулд "Фарк" бүлэглэлийнхэнтэй дахин яриа хэлэлцээр хийх Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилоод байна. Улс төрийн эрх бүхий албан тушаалтнуудаас бүрдсэн энэ баг нь ард иргэдийн шаардлагын дагуу энхийн гэрээ хэлэлцээрт зарим нэг өөрчлөлт оруулах зорилготой юм.

Ноён Сантос улс төрийн намуудын удирдагчидтай хийсэн уулзалтынхаа дараагаар ийм шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Учир нь Колумбын ард иргэд өнгөрсөн ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар нэгэнт 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан энхийн гэрээг эсэргүүцсэн санал өгснөөр өнөөдөр ийм шийдвэр гаргахад хүргээд байгаа юм. Улс төрийн удирдагчдын энэхүү уулзалтад Колумбын ерөнхийлөгч асан, сөрөг хүчнийг тэргүүлэгч, сенатч Алваро Урибэ оролцоогүй бөгөөд тэрбээр энэ гэрээг эсэргүүцэгчдийн нэг юм. Учир нь өнгөрсөн хагас зууны турш олон зуун хүний аминд хүрсэн "Фарк" буюу Колумбын Хувьсгалт Гуардынхныг өнгөрсөнд үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө ял тулгаж шоронд хорих ёстой. Мөн "Фарк" бүлгийн удирдагчдыг улс төрд орохыг нь хориглох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Яг ийм шалтгаанаар олон иргэд энэхүү энхийн гэрээг эсэргүүцэж саналаа өгсөн байна. Колумбын гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нараас бүрдсэн яриа хэлэлцээрийн баг бүрэлдэхүүн нь "Фарк" бүлэглэлийнхэнд ял оноолгүйгээр энгийн амьдралд нь эргэн оруулж, конгресст суудалтай болохыг нь зөвшөөрөх тухай 297 хуудас бүхий баримт материалуудад зарим нэг өөрчлөлтийг оруулах талаар босогчидтой тохиролцох юм. Хэдий "Фарк" бүлэглэлийн удирдагч Тимошенко Засгийн газартай хийсэн гал зогсоох дэглэмийг үргэлжлүүлнэ гэсэн боловч Засгийн газраас тавих шинэ шаардлагыг хүлээн авч, энхийн гэрээ цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.

Хуваалцах