Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Колумбын хүндийн өргөлтийн тамирчин Оскар Фигурэо алтан медаль хүртлээ

"Рио-2016" олимпийн наадмын хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 62 кг жинд ялагчаар тодорсон Оскар Фигурэо нийт 318 кг өргөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Колумбын хүндийн өргөлтийн тамирчин Оскар Фигурэо алтан медаль хүртлээ
Колумбын хүндийн өргөлтийн тамирчин Оскар Фигурэо алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" олимпийн наадмын хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 62 кг жинд ялагчаар тодорсон Оскар Фигурэо нийт 318 кг өргөлөө. 2012 оны мөнгөн медальт, 35 настай Колумбын тамирчин эх орондоо Риогийн наадмаас анхны алтан медалийг авчирсан нь энэ юм. Түүний олимпийн дээд амжилт бол огцом өргөлтөөр 177 кг-ыг өргөсөн тохиолдол байдаг. Индонезийн тамирчин Эко Юль Ираван 312 кг-г өргөснөөр мөнгөн медалийн болзол хангаж, хоёрдугаар байрт шалгарсан. Харин Казакстаны тамирчин Фархад Харки 305 кг-г өргөснөөр хүрэл медалийн эзэн боллоо.

Хуваалцах