Колумбын цэргүүд Араука хуаран руу дайрлаа
Колумбийн цэргийн эрхтнүүд Венесуэлийн ойролцоох Араука хуаран руу дайрч Колумбийн хувьсгалд зэвсэгт хүчний 14 гишүүнийг устгажээ.
Мэдээллийн алба

Колумбийн цэргийн эрхтнүүд Венесуэлийн ойролцоох Араука хуаран руу дайрч Колумбийн хувьсгалд зэвсэгт хүчний 14 гишүүнийг устгажээ. Армийнхны албан ёсны мэдээллээр энэхүү тусгай ажиллагааг Богота хотоос зүүн хойд зүгт 380 км зайтай орших Пуэрто Рондон сууринд зохион байгуулжээ. Эдгээр дайчид өнгөрсөн 8 сард нефтийн байгууламжууд руу халдаж хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон хувьсгалт зэвсэгт хүчний бүлэглэлийн гишүүд байсныг албаныхан мэдэгдэж байна. Армийн командлагч генерал Леонардо Варрерогийн мэдэгдсэнээр зэвсэгт босогчдын хуаран руу эхлээд агаараас цохилт өгсөн юм байна. Шинэ он гарснаас хойш Колумбын армийнхан зэвсэгт босогчдын эсрэг хэд хэдэн тусгай ажиллагаа явуулсан бөгөөд нийт 18 дайчныг устгаж, 40 хүнийг нь баривчилж чаджээ.


















