Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Команд штабын сургуулийг 90.8 хувьтай дүгнэлээ

Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед орон нутгийн удирдлагууд шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, гамшгаас хамгаалах алба,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Команд штабын сургуулийг 90.8 хувьтай дүгнэлээ
Команд штабын сургуулийг 90.8 хувьтай дүгнэлээ. Зураг: МҮОНРТ

Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед орон нутгийн удирдлагууд шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн нөөцийг тодорхойлох, бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит байдалтай уялдуулан тодотгох зорилготой гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургууль Өвөрхангай аймагт амжилттай явагдаж дууслаа.

Тус сургуулийг удирдан явуулсан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана сургуулийг 90.8 хувьтай дүгнэсэн юм.

Түүнчлэн цаашид сум, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ослын үеийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх сургалт, дадлагыг төлөвлөн зохион байгуулах чиглэл өглөө.

Энэ удаагийн “Команд штаб”-ын сургуульд цар тахлын нөхцөл байдлын улмаас аймгийн бүх шатны Засаг дарга, алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний 95 хувь нь цахимаар хамрагдсанаараа онцлог байлаа гэжӨвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах