Комиссын хуралдаан Будапешт хотноо эхэллээ
Өнөөдөр Будапешт хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаан эхэллээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Будапешт хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаан эхэллээ.
Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Засгийн газар хуралдаж, Монголыг төлөөлөн оролцох төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Бүрэлдэхүүнийг Засгийн газрын гишүүн, БОНХ-ийн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга С.Оюун ахалж байна.
Хуралдаанаар Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр "Биокомбинат" ТӨҮГ-т шинэчлэл хийх, шинэ үйлдвэр байгуулах талаарх яриа хэлэлцээг эцэслэн шийдвэрлэх юм. Мөн Унгарын хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүх төрлийн сэргээн засалтын үйлчилгээнд хамруулах, тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг авах, хөдөө аж ахуй, байгаль экологийн салбарт томоохон судалгаа хийх талаар дэлгэрэнгүй ярилцах ажээ. Хуралдаан маргааш өндөрлөнө.


















