Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Компаниудын мэдээллийг төрийн байгууллагууд харилцан солилцдог болно

Тендер шалгаруулалттай холбоотой нотлох баримтууд ба түүнээс хамааралтай гардаг зөрчлүүдийг шийдвэрлэх тал дээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар анхаарал тавин ажиллаж байна. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад оролцогчдын тухай мэдээллийн эх сурвалж болдог 14 байгууллага байдаг. Т

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Компаниудын мэдээллийг төрийн байгууллагууд харилцан солилцдог болно
Компаниудын мэдээллийг төрийн байгууллагууд харилцан солилцдог болно. Зураг: МҮОНРТ

Тендер шалгаруулалттай холбоотой нотлох баримтууд ба түүнээс хамааралтай гардаг зөрчлүүдийг шийдвэрлэх тал дээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар анхаарал тавин ажиллаж байна. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад оролцогчдын тухай мэдээллийн эх сурвалж болдог 14 байгууллага байдаг. Татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт, тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа, зээлжих чадварын тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн эзэмшил, мэргэжлийн гэрчилгээ, дипломыг тодруулдаг аж.

Мөн боловсон хүчний мэдээлэл, компаниудын ажил гүйцэтгэж байгаа болон гүйцэтгэх тухай мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн барьцааны мэдээлэл зэргийг эдгээр байгууллагуудаас авч тендерийн материал бүрддэг. Тэгвэл оролцогчоос шаарддаг эдгээр баримт нотолгоог сүлжээгээр шууд татан авч үзэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эдгээр байгууллагуудтай хамтран ажиллахаар зөвшилцөж эхэлжээ. Уг зөвшилцөл амжилттай болсноор аж ахуйн нэгжүүд шаардлагад нийцсэн тухайгаа мэргэжлийн байгууллагад нотлох гэж олон талаас баримт бүрдүүлэн цаг хугацаа алдах шаардлагагүй болох юм байна.

Хуваалцах