Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Компьютерийн вирус бүтээсэн сэжигтнийг шалгаж байна

Мөн бусдын компьютерт байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 ширхэг хортой код үүсгэгч програм бэлтгэсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Компьютерийн вирус бүтээсэн сэжигтнийг шалгаж байна
Компьютерийн вирус бүтээсэн сэжигтнийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газраас 1997 онд төрсөн “Т” гэгч нь компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий тусгай үйлдлийн систем, програм ашиглан мэдээ, мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг веб сайтуудын серверт хууль бусаар нэвтэрч нийт 24783 иргэд, алба хаагч, аж ахуйн нэгжийн мэдээллийн санг хуулбарлан авсан.

Мөн бусдын компьютерт байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 ширхэг хортой код үүсгэгч програм бэлтгэсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.

Хуваалцах