Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Компьютерын систем гацсаны улмаас АНУ-д нислэгүүд саатав

Лхагва гарагт АНУ-д компьютерын гацалтаас болж улс даяар хэдэн мянгаар тоологдох нислэг саатсан хэрэг гарчээ. Нисгэгчдэд аюулгүй байдлын болон нислэгтэй холбоотой бусад сэрэмжлүүлэг мэдээлэл өгдөг “Агаарын хөлгүүдийн талаар мэдээлэх” системд гацалт үүссэний улмаас ийм асуудал тулгарсныг Холбооны нис

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Компьютерын систем гацсаны улмаас АНУ-д нислэгүүд саатав
Компьютерын систем гацсаны улмаас АНУ-д нислэгүүд саатав. Зураг: МҮОНРТ

Лхагва гарагт АНУ-д компьютерын гацалтаас болж улс даяар хэдэн мянгаар тоологдох нислэг саатсан хэрэг гарчээ. Нисгэгчдэд аюулгүй байдлын болон нислэгтэй холбоотой бусад сэрэмжлүүлэг мэдээлэл өгдөг “Агаарын хөлгүүдийн талаар мэдээлэх” системд гацалт үүссэний улмаас ийм асуудал тулгарсныг Холбооны нисэхийн удирдах газраас мэдэгджээ.

Энэ систем мягмар гарагийн оройноос ажиллахаа больсноор лхагва гарагийн үд дунд хүртэл засагдаагүй хэвээр байжээ. Улмаар 8500 гаруй нислэгийг хойшлуулж, 1200 гаруйг цуцлахаас аргагүйд хүрсэн гэдгээ тус агентлаг мэдээлсэн байна. Харин нисэх компани, нисэх буудлуудын ажилтнууд, мөн зорчигчид ямар ч мэдээлэлгүй хоцорчээ. Вашингтон дахь РональдРейганы нэрэмжит нисэх буудалд нэгэн зорчигч “ямар ч ойлгомжгүй, учир ухаан нь олдохгүй байдлаас болж урам хугарч байна” гэж ярьсан бол, өөр нэг нь “өнөө орой дахиад тийм зүйл гарахгүй л байгаасай гэж найдаж байна. Тийм зүйл боллоо ч аяллын маань нэг хэсэг л юм даа” гэж ярьжээ. Нислэгийн зохицуулагчид одоогийн байдлаар асуудлыг шийдвэрлэж, онгоцуудыг хэдэн цагийн дотор буцаан нислэгт гаргаж эхэлсэн гэж мэдээлж байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер “Холбооны нисэхийн удирдах газар ахин ийм зүйл гаргахгүйн тулд системийн гацалтын уг шалтгааныг олохоор идэвхийлэн ажиллаж байна” гэж мэдэгджээ.

Мөн системийн энэ гацаа кибер халдлагаас үүдэлтэй гэж үзэх нотолгоо хараахан байхгүй байгааг Цагаан ордноос мэдээлж, Ерөнхийлөгч Байден асуудлыг нягтлан шалгахыг Тээврийн яамандаа даалгажээ. Энэ удаа Чикаго, Лос-Анжелес, Нью-Йорк, Атланта хотуудын нисэх буудлуудад нийт нислэгийнх нь 30-40 хүртэл хувь нь саатсан мэдээтэй байна. Зул сарын амралтын үеэрх нислэгийн хуваарийн алдагдлыг арайхийж залруулж байтал ийм алдаа гарсныг зорчигчид энэ завсар гомдоллож байна. Өнгөрөгч 12 сард АНУ-ын олон бүс нутгийг хамарсан их цас, цасан шуурганы улмаас хэдэн мөн л хэдэн мянган нислэг хойшилж саатаж байсан. Энэ байдлаас болж системийн хэт ачаалал үүсэж, “Саутвэстэйрлайнз”-ийн ажилтнууд болоод удирдлагуудын хооронд мөн зөрчил гарсан байдаг. Энэ удаад, харин аялагч зорчигчдын дийлэнх нь асуудал улс даяарыг хамарсан гэдгийг мэдсэн тул хэн нэгнийг оноож буруутгаж зэмлэх явдал бага гарсан гэж америкийн хэвлэлүүд мэдээлжээ.

Хуваалцах