Конго улсад ажиллаж байсан Монгол Улсын иргэн хумхаа өвчин тусчээ
Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, өндөр халуурч, толгой өвдөх, арьс салст шарлах, ганц нэг цусархаг тууралт гарах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Мэдээллийн алба

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн, 31 настай, эрэгтэй хумхаа өвчнөөр өвчилсөн нь тогтоогджээ. Тэрбээр Бүгд Найрамдах Конго улсад ажиллаж байхдаа халдвар авсан байх магадлалтай бөгөөд энэ сарын 20-нд Монголд ирсэн байна.
Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, өндөр халуурч, толгой өвдөх, арьс салст шарлах, ганц нэг цусархаг тууралт гарах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн өвчтөнөөс сорьц цуглуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлэхэд хумхаа өвчин үүсгэгч P.falciparum зүйлийн үүсгэгч илэрчээ.
Эх сурвалж: ЭМСЯ, Шуурхай удирдлагын төв


















