Конго улсад аюул заналхийлж байна
Африк тивийн Конго улсын Вирунгагийн дархан цаазат газар аюул заналхийлэх болжээ. Учир нь энд, Английн “Соко интернейшнл”-ийнхэн газрын тос олборлох төсөл эхлүүлэхээр ажиллаж байгаа юм.
Мэдээллийн алба

Африк тивийн Конго улсын Вирунгагийн дархан цаазат газар аюул заналхийлэх болжээ. Учир нь энд, Английн “Соко интернейшнл”-ийнхэн газрын тос олборлох төсөл эхлүүлэхээр ажиллаж байгаа юм.
Тэд хоёр жилийн өмнө төслөө танилцуулж байсан бөгөөд тухайн үед олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч энэ асуудал хойшилсон аж. Харин саяхнаас тус компанийнхан төслөө хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллах болжээ. “Газрын тос олборлох зорилгоор газар өрөмдөх нь цэцэрлэгт хүрээлэнгийн экосистемд сөргөөр нөлөөлөх аюултай” хэмээн байгаль хамгаалах байгууллагууд сэрэмжлүүлж байгаа ч “Соко интернейшнл”-ийнхэн огтхон ч тоохгүй байгаа гэнэ. Энэ төслийг Конгогийн зарим улс төрч дэмжиж байгаа. Тэд газрын тосны олборлолт олон хүнийг ажлын байртай болгож, тус улсад орж ирэх мөнгийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байгаа юм. Вирунга нь дэлхийн өвд бүртгэгдсэн дархан цаазат газар юм.


















