Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Конго улсад улс төрийн байдал хурцадлаа

Конго улсын дээд шүүхээс парламентийн болон ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Феликс Чисекеди-г дэмжсэн тогтоол гаргасан байна. Харин түүний гол өрсөлдөгч

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Конго улсад улс төрийн байдал хурцадлаа
Конго улсад улс төрийн байдал хурцадлаа. Зураг: МҮОНРТ

Конго улсын дээд шүүхээс парламентийн болон ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Феликс Чисекеди-г дэмжсэн тогтоол гаргасан байна. Харин түүний гол өрсөлдөгч МартинФаюулу тогтоолыг эсэргүүцэн ард иргэдийг эсэргүүцэлд уриалан дууджээ.

Чисекеди-г дэмжигчид шүүхийн тогтоолд баярлан гудамж талбайд баяраа тэмдэглэцгээж байхад МартинФаюулу “шүүхийн энэ шийдвэр төрийн эргэлт хийх нөхцөл бүрдлээ” гэсэн байна. Түүний энэ мэдэгдэл Бүгд найрамдах ардчилсан Конго улсын улс төрийн хямрал газар авах вий гэсэн болгоомжлол дагуулж эхэллээ.

Өнгөрөгч 12 дугаар сарын 30-нд болсон Конгийнпарламентийн болон ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилал, нийгмийн хөгжлийн төлөө холбооноос нэр дэвшигч Феликс Чисекеди 38,6 хувийн дэмжлэг авсан бол түүний гол өрсөлдөгч Сөрөг хүчний хөдөлгөөнийн нэр дэвшигч МартинФаюулу 34,8 хувийн санал авсан юм.

Хуваалцах