Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Конгресс “Facebook” компанид хандаж Криптовалют гаргахаа хойшлуулахыг зөвлөсөн байна

АНУ-ын Конгрессоос олон нийтийн сүлжээ эрхлэгч Фэйсбүүк компанийнханд хандаж криптовалют гаргаж зах зээлийн эргэлтэд оруулах төлөвлөгөөгөө хойшлуулахыг зөвлөмж болгосон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Конгресс “Facebook” компанид хандаж Криптовалют гаргахаа хойшлуулахыг зөвлөсөн байна
Конгресс “Facebook” компанид хандаж Криптовалют гаргахаа хойшлуулахыг зөвлөсөн байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Конгрессоос олон нийтийн сүлжээ эрхлэгч Фэйсбүүк компанийнханд хандаж криптовалют гаргаж зах зээлийн эргэлтэд оруулах төлөвлөгөөгөө хойшлуулахыг зөвлөмж болгосон байна. АНУ-ын парламентын доод танхимын санхүүгийн үйлчилгээний асуудал эрхэлсэн тусгай хорооны тэргүүн МаксинУотерс Фэйсбүүкийнхэнд хандаж Либра нэртэй криптовалют гаргах үйл явцаа холбогдох хяналт шалгалт дуусах хүртэл хойшлуулахыг хүссэн байна.

Мөн тэрээр Фэйсбүүкийн удирдлагуудад хандаж Конгрессын сонсголд оролцож криптовалют гаргахтай холбоотой мэдээллийг гишүүдэд өгөх ёстойг анхааруулсан байна. Фэйсбүүк компанийнхан өмнө нь хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцыг алдсан асуудал холбогдсон учир дотоод төлбөр тооцоогоо хийх цахим мөнгөтэй болох асуудалдаа нухацтай хандах ёстойг Конгрессын тусгай хорооныхон сануулж байна. өчигдөр Фэйсбүүкийнхэн Либра нэртэй шинэ криптовалютаа 2020 оноос эргэлтэд оруулахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл цацагдсан юм. Харин Либра валютыг гаргах, эргэлтэд оруулах бүхий л үйл явцыг нь удирдах консорциум байгуулахад Виза, Мастеркарт, Пэйпал, Убер компаниуд 10 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа тухай УоллСтритЖоарнал өнгөрсөн 7 хоногт мэдээлж байсан билээ.

Хуваалцах